Have Any Questions? support@sitename.com

巴瑪安

巴瑪安(蒙古/2018入學)

系別:室內設計系

姓名:巴瑪安

國籍:蒙古

心得分享

Намайг Марием гэдэг. Монгол улсаас Тайвань улсад суралцахаар 2018 онд шүдэ их сургуулийг сонгон суралцаж байна.

Миний яагаад Тайваны Шудэ Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг сонгосон шалтгаан:

Энэ нь миний сонгосон мэргэжилтэй их холбоотой юм. Учир нь тайваньд интэриөр дизайнь мэргэжилийг эзэмшихийн тулд хятад хэл шаардлагатай болсон ба ихэнхи их сургуулиуд энэхүү мэргэжилээр суралцах гэж буй гадаад оюутанг хүлээж авах програм хомс байсан.

Харин шудэ их сургууль маш том боломж санал болгосон.

Үүнд, нэг дээр нэмэх нь гурав гэсэн нэртэй програм юм. Эхний нэг жилдээ хятад хэлээ гүнзгийрүүлж суралцаад үлдсэн гурван жилдээ мэргэжилийнхээ хичээлийг гүнзгийрүүлж үзэх юм.

Үүний давуу тал нь бусад их сургуулиуд шиг хэлний бэлтгэлд сууж цаг алдахгүйд байгаа юм.

Дараагийн шалтгаан нь шутэ их сургууль гадаад оюутнууддаа жил бүр тэтгэлэгт хамрагдах эрхийг олгодог.

Мөн энэхүү сургуулын хичээлийн програм маш няхуур, багш нар сурагчидтайгаа тулж харьцаж, хичээлээ маш үр дунтэй заадаг ба хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаа мөн оюутнуудынхаа авьяас чадварыг сорихуйц тэмцээн уралдаан ихээр зохион байгуулагддагаараа маш давуу талтай юм.

Мөн маш олон өөр улсаас оюутнууд ирж суралцдаг учраас хоорондоо гадаад хэлээр ярьж мэдлэгээ дээшлүүлэх бүрэн боломжтой.

Миний хувьд шутэ их суруульд элсэн орсондоо туйлын баяртай байгаа билээ.

Хэрвээ та ямар их сургуульд суралцахаа мэдэхгүй эргэлзэж байгаа бол шудэ их сургуулын үүд хаалга таньд үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна.